ХОВД: Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.
Үндэсний
их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол,
ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, амжилт ололтын
манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж,
хүндэтгэл илэрхийллээ.
Тус үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд болон төрийн байгууллагын төлөөлөл
оролцов.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улс байгуулсны 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Эртний түүхт Ховд хотыг үүсгэн байгуулсны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Одоо
Ховд хотыг үүсгэн байгуулсны түүхт 340 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт
өрнөж байна.
Related news

