ХОВД: Цэргийн ёслолын жагсаалаар алхав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд Цэргийн ёслолын жагсаал зохион
байгууллаа.
Өнөөдөр
аймгийн төв талбайд болж буй ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч,
Ховд цэргийн хүрээний дарга, хурандаа Х.Энхболд командлав.
Ховд цэргийн хүрээний анги салбарууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ.
Энэ үеэр орон нутгийн удирдлагууд болон батлан хамгаалах салбарын төлөөлөл нэр бүхий алба хаагчдад төрийн болон салбарын шагнал гардуулж, цэргийн цол олголоо.
Үүний
дараа Ховд цэргийн хүрээний анги салбарууд, төрийн цэргийн болон хууль сахиулах
байгууллагын бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхав.
Дээрх үйл ажиллагаа нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг
бататган бэхжүүлж, өв соёл, түүх, ёс заншлаа сурталчлан таниулах, үр хойчдоо
өвлүүлэн үлдээх, төрт ёс, түүхэн уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг
төлөвшүүлэх зорилготой юм.