ХОВД: Сурын харваанд 300 орчим харваач оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-11 08:52:02

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын хүрээнд сурын харваа тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сурын харваанд Ховд болон Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас 300 орчим харваач оролцож буй.

Тодруулбал, урианхай сурын харваанд 90 гаруй, үндэсний сурын харваанд 160 гаруй, өсвөрийн сурын харваанд 40 гаруй харваач оролцож байна.

Шилдэг оролцогчдын шагналыг өнөөдөр гардуулна.  

Related news