Цагдаагийн газар сэрэмжүүлэг хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Цагдаагийн газар нь шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор сэрэмжүүлэг хүргэжээ.
Үүнд: -Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.
Худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундааны чанар, хадгалах хугацааг харж, стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авах, мөн зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангаагүй, хэрэглэх зааваргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Салют /Пиротехникийн хэрэгсэл/-ийг худалдан авч хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.
Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүлээн авалт, баяр ёслолд оролцохдоо эд зүйлээ хулгайд алдах, гээгдүүлэхээс сэргийлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүд дотооддоо хариуцлагатай эргүүл ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинэ жилээ нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх үед ажилчин, алба хаагчдынхаа аюулгүй байдалд онцгой анхаарах, шинэ жилийн гэрэлтүүлэг чимэглэлийн цахилгаанаас үүдэлтэй гал, түймрээс сэргийлэх зэрэг нийт иргэдэд анхааруулаа.
Ш.Айзаря