БАЯН-ӨЛГИЙ: Төрийн далбааны өдрөөр 85 далбаа мандуулж хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-10 21:17:51

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож буй энэ өдөр Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 85 жилийн ой, үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна.

Аймгийн цэнгэлдэх хүрээлэнд 85 далбаа мандуулж аймгийн удирдлагууд болон иргэд хүндэтгэл үзүүллээ.


Сонирхуулахад, тус аймагт 2004 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн төгсөгчид 20 жилийн ойн үеэрээ аймгийн цэцэрлэгт хүрээлэнд 50 метрийн өндөр иштэй, 5х4 метрийн хэмжээтэй томоохон төрийн далбаа байрлуулсан байна.  


Монгол Улс одоогийн Төрийн далбааг ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.




















Related news