БАЯН-ӨЛГИЙ: Өлгийд үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн дараа бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, хурдан морины азарга, соёолон, хязаалан, шүдлэн насны уралдаанаар наадам үргэлжилж байна.