БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн харцага Д.Бейбит түрүүлж "Аймгийн арслан" цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Баян-Өлгий аймаг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх барилдлаа.
Энэхүү түүхт
ойн баярт зориулсан барилдаанд Монгол Улсын начин Б.Баатарцол, аймгийн арслан
М.Төртулга, К.Ханат, М.Аманбек, Т.Эрболат тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой
болон залуу хүчтэнүүд нийлсэн 128 бөх зодоглож, түмэн олны жилийн турш хүсэн
хүлээсэн наадам өнгөтэй сайхан болж өндөрлөлөө.
Наадмын түрүү
бөхөөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Дөрветхааны
Бейбит түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Толбо сумын харьяат аймгийн харцага Хуанышын
Танирберген үзүүрлэж, аймгийн заан цолын болзлыг хангав.
Шөвгийн дөрөвт
Баяннуур сумын харьяат сумын заан Х.Еркебек, Ж.Өтеген нар шалгарч, аймгийн начин цол хүртлээ.
Шинээр цол
хүртсэн бөхчүүдэд аймгийн Засаг даргын захирамжаар цол хүртээж, шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгч
баяр хүргэлээ.




