886 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-21 01:24:59

Баян-Өлгий аймгийн сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1175 болж өнгөрсөн оны мөн үеэс 168 хүнээр буюу 16.7 хувиар нэмэгдсэн байна.

Нийт ажилгүйчүүдийн 48.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 60.8 хувийг 15-34 насны залуучууд, үүний 32.3 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 1006 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 886 хүн зуучлагдаж ажилд орсон байна.

934 хүн шинэ ажлын байртай болсны 74 хүн Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй,  уул уурхайн салбарт 30 хүн, боловсруулах үйлдвэрт 309 хүн, барилгын салбарт 91 хүн, худалдаа үйлчилгээний салбарт 164 хүн,  боловсролын салбарт 177 хүн, эрүүл мэндийн салбарт 25 хүн, нь зоогийн газарт 21 хүн бусад салбарт 43 хүний ажлын байр  бий болсон байна.

Ш.Айзаря

Related news