Курбаны малыг өнчин өрөөсөнд өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-09 02:19:49

Мусульмаан шашинтнуудын томоохон баяр болох Курбаны сар ойртсонтой холбогдуулан Турк улсаас Өлгийд томоохон бэлэг ирэв.

Курбан гэдэг нь малаар золиос гарган үгээгүй, ядуу, өнчин өрөөсөн хүмүүст өглөг өгч баярлуулах утгатай үг. Ингэснээр Аллаах Эзэн талархна гэж үздэг. 1990-ээд оны эхнээс Турк болон бусад хэд хэдэн улс орноос энэ ариун сарыг тохиолдуулан жил тутам багагүй хэмжээний «Курбан» ирдэг болсон. Өөрөөр хэлбэл нэг курбан гэдэг нь нэг хонины зах зээлийн үнэтэй тэнцэх ам. доллар. Өчигдөр тус аймагт Турк Улсын «Хожа Ахмет Ясауи сангийн» төлөөлөгч А.Илияс курбан тарааж өгөх ажлаар хүрэлцэн ирэв.

Тэр ярихдаа, Миний бие сангийнхаа даалгавраар 1500 курбан хүргээд ирэв. Үүнийг мал, мах хэлбэрээр үндэс угсаа, үзэл бодлын ялгваргүй ядуу айл өрх, өнчин өрөөсөн хүмүүс, асрамжийн газруудад биечлэн тарааж өгнө. Хүмүүнлэгийн байгууллагууд, бусад улсуудаас ч курбан ирэх л байх. Чухам үүнийг үнэн шударгаар тараах нь хамгаас чухал, томоохон буян. Курбан хэрхэн тараагдсан явдалд курбаны хандив өргөсөн байгууллага, хүмүүс, олон түмэн төдийгүй Аллаах Эзэн өөрөө хяналт тавина гэв.

Ш.Айзаря

Related news