Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ажилдаа оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 13:16:13

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулга өнөөдөр сайд П.Ганхүү болон яамны хамт олонтой уулзсанаар ажлаа эхлүүллээ.

Тэрбээр эдийн засгийн тэргүүлэх салбарт дэд сайдаар томилогдон ирж, ажлын туршлагатай, чадварлаг хамт олонтой гар нийлэн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт хэд хэдэн ажлыг хийхээр тусгасан. Энэхүү зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахад анхаарлаа хандуулан төсвийн тодотголд оруулах саналыг боловсруулах, салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулахаас ажлаа эхэлнэ”хэмээв.

П.Ганхүү нь МАН-ын Хэвлэл мэдээлэл,олон нийт, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн БОАЖЯ, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны туршлагатай хүн юм.

Ч.Ариунболд

Related news