Генерал цолтон таваар нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 16:06:35

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ.


Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг нарыг хошууч генерал цол олгосон байна.


Бригадын генерал цолыг:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор,

Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Ж.Молорболд,

Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг,

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат,

Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр нарт хүртээлээ.










Related news