Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-11 14:45:34

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцлоо.


Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Төв Цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан наадамчин олонтой элгэмсэг дотноор мэндчилж, Эзэн Хаан Нарүхито үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлон манай улсын соёл, зан заншилтай танилцав.


Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар Монгол Улсад 2007 онд айлчлах үеэрээ манай Үндэсний Их баяр наадмын нээлт үзэж байжээ.














Гэрэл зургуудыг Б.Чадраабал




Related news