Дипломат цол хүртээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.
Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх
санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь
нэмрийг нь үнэлж
“Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд” цолыг:
Ахмад дипломатч Ц.Батбуян,
Ахмад дипломатч Ч.Баттөмөр,
Ахмад дипломатч Э.Бямбажав,
Монгол Улсаас ОХУ-д
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин,
Монгол Улсаас
БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав,
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Тэргүүн шадар дипломат Э.Одбаяр,
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нарт хүртээсэн байна.
Харин “ОНЦ бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолыг ахмад дипломатч П.Гансүхэд хүртээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ. Цаашид улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Мөн гэр бүл, хамт олонд нь Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.
Related news

