Омикрон хувилбараас сэргийлэхэд 5.6 тэрбум төгрөг зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 8.6 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна.
Үүнээс 5.6 тэрбум төгрөгийг коронавирусний Омикрон хувилбараас сэргийлэхэд зарцуулах аж. Омикрон хувилбар коронавирусний бусад хувилбараас халдварлах чадвар нь 2.5 дахин илүү байгаа юм. Уг хувилбар 100 гаруй оронд бүртгэгдээд байна.
Харин 3 тэрбум төгрөгийг Монгол, БНХАУ-ын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн Гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээвэрт зориулсан байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day