Мөсний даац машин тэрэг явах хүртэл бэхжээгүй байгааг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Энэ оны 12‑р сарын 11‑ний
байдлаар Долооннуур голын мөсний зузаан 35см, Дундцэнхэр голын мөсний зузаан
25см, Ховд голын мөсний зузаан 26см, Буянт голын мөсний зузаан 15см, Булган
голын мөсний зузаан 16см тус тус байна.
Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний
даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн
дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day