Тээвэрчдэд олгодог замын хуудсыг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 13:59:43

Тээвэрчдийн хуучин «пошонк» (путевка) гэдэг байсан замын хуудсыг сэргээн хэрэглэхээр болсон тухай аймгийн авто тээврийн газрын дарга Х.Хайсанай мэдэгдлээ. Энэ арга хэмжээ нь сахилга дэг журамгүй болсон тээвэрчдэд хууль журам сахиулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах ач холбогдол өгөх юм байна.

-Өлгий, Улаанбаатарын хооронд хоёр компанийн автобуснууд зорчигч тээвэрлэн тасралтгүй үйлчлээд байгаа ч даацнаасаа илүү хүн, ачаа тээвэрлэх, текник нь бүрэн бус байдаг зэрэг зөрчил арилахгүй байна. Одоо Х.Жантемир жолоочтой 50 хүний суудалтай иж бүрэн тохижилттой шинэ автобус үйлчилж эхэллээ. Цаашид бүрэн цардмал замтай болсон үед ийм автобуснуудыг нэвтрүүлнэ. Тэр цаг ойрхон. Дөрөвдүгээр сарын нэгнээс Техникийн үзлэг шалгалт эхэлнэ. Нийт авто техник үүнд бүрэн хамрагдах хэрэгтэй. Үзлэгт хамрагдаагүйг торгоно. Тус аймагт 15000 автомашин байдаг гэсэн мэдээ байгаа. Гэтэл дөнгөж 9000 нь үзлэгт хамрагдан татвараа хураалгадаг. 6000 машин Орос, Казахстан, Хятад улсуудад  эргээд ирэх нэрийдлээр гарсан гэж болно. Зарим чинээлэг хүмүүсийн нэр дээр гадагшаа 15 машин гарсан байдаг. Үүнийг зохих журамын дагуу зохицуулвал таарна гэж Х.Хайсанай ярилаа.

Ш.Айзаря

Related news