Баян-Өлгийн тамирчин Б.Нуржамила улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:08:15

2016 оны боксын Залуучуудын Улсын Аварга шалгаруулаx тэмцээнд Эхлэл боксын клубын тамирчин, Баян-Өлгий аймгийн харьяат Б.Нуржамила 48 кг жинд түрүүлж алтан меадль хүртжээ.

Тэрээр улсын аварга болсны зэрэгцээ “Шилдэг эмэгтэй тамирчин” болсон байна. Мөн тус тэмцээний 51 кг жинд Баян-Өлгий аймгийн БТСГ-ын тамирчин С.Гүлдаурен хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээн Улаанбаатар хотноо 2016 оны 2-сарын 15-20 xооронд болсон юм.

Ш.Айзаря

Related news