Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн ихэнх нутаг цасаар хучигдав. Баяннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Өлгий сумдын нутаг 5-50 см гаруй цастай, шөнө тутам хяламлан орсоор улам зузаарч байна.
Хүйтний хэм маргаашаас өдөрт -25, шөнө 35 хүртэл ширүүсэх гэнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 14, 15-нд дахин цас орох, 16,17-нд шуурах төлөвтэй. Цасан шуурганаас болгоомжлохыг ч нийтэд сонордууллаа.
Ш.Айзаря