Нийслэлийн цагдаагийн газар хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-12 09:17:59
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид  үнэт эдлэл, гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлжээ.

Тодруулбал энэ сарын 5-6-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байрлах “Манлай тод” захад хулгай орсон дуудлагын дагуу Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэн Б нь уг гэмт хэргийг үйлдсэн байв.
Тус захаас монет, мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд уг этгээд  өмнө дээрэм, хулгайн гэмт хэргээр удаа дараалан ял шийтгэл эдэлж байжээ.

Холбоотой мэдээ