Өмнөговь суманд зөрчлийн хэргийн гаралт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-11 12:48:46
 Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад Өмнөговь суманд гарч буй зөрчлийн хэргийн гаралт 14.6 хувиар өссөн байна. Учир нь Өмнөговь сумын Цагдаагийн хэсэг нь согтуурал шалгах багажтай болсон тул тус суманд гарч буй зөрчлийн хэрэг нэмэгдсэн аж. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг тус суманд одоогоор 19 гараад байна.
Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчил 3 гарсан байгаа нь бусад сумтай харьцуулахад Өмнөговь суманд зөрчлийн хэргийн гаралт их байгаа ажээ.
“Өмнөговь сумтай хамтран Зөрчлийн тухай хуулийг ард иргэдэд сурталчлан таниулах талаар тодорхой ажил зохион байгуулж, зөрчил дахин гаргуулахгүй байх талаар сургалт сурталчилгаа явуулж, ард иргэдэд эрх зүйн боловсрол олгох шаардлагатай байна” хэмээн аймгийн Прокурорын тамгын газрын дарга Х.Төгөлдөр хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ