Аймгийн төсөвт тодотгол хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 20:20:51

Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай, аймгийн нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, аймгийн 2016 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцжээ.

Сангийн яам 2015 онд орон нутгийн орлогыг 6.115.0 сая төгрөгөөр хянасныг аймгийн Аудитын газрын орлого нэмэгдүүлэх санал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар нэмэгдүүлсэн зардлыг нөхөх зорилгоор 476.0 сая төгрөгийн орлогын нэмж 6592.1 сая төгрөгөөр баталсан байна. 

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орж 2015 оны 1 дүгээр сард тодотгол хийгдснээр аймагт олгох шилжүүлгийн дүнд өөрчлөлт орсныг дагаж  Баянхонгор аймгийн төсөвт 2015 оны 3 дугаар сард тодотгол хийсэн. Төсвийн эхний тодотгол хийгдэж эхний хагас жилд төсвийн санхүүжилт хэвийн байсан ч улсын болон орон нутгийн төсвийн орлого төвлөрүүлэлт багассанаар бүх шатны төсвийн хувьсах зардлыг 40-50 хувь хэмнэж, ажиллах чиглэл өгсөн байна. 

2015 оны 10 сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулинд өөрчлөлт орж, аймгийн төсөвт олгох орлогын шилжүүлэгт өөрчлөлт оруулжээ.

Санхүүгийн дэмжлэг 13481.8 сая төгрөг батлагдсанаас 106.7 сая төгрөгөөр буурсан бол тусгай зориулалтын шилжүүлэг 34918.7 сая төгрөг батлагдснаас 509.3 сая төгрөгөөр буурчээ. Энэ нь ЕБС-аас 430.2 сая, сургуулийн өмнөх боловсролоос 122.5 сая төгрөгийн зардал хасагдаж, Эрүүл мэндийн төсөв 43.4 сая төгрөгийн эмийн үнийг нэмж нийт дүнгээр 509,3 сая буурсан байна. Орон нутгийн хөгжлийн санд 5918.6 сая төгрөг баталж, 17.8 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. 

Зардал, санхүүжилтээс хасах 1866.4 сая төгрөгийг Орон нутгийн төсөвт байгууллагын зардал, сумдын санхүүжилтээс 453.9 сая төгрөгийг, Тусгай зориулалтын шилжүүлгүүдийн байгууллагын зардлаас 509.3 сая төгрөг зардал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас 903.1 сая төгрөгийг тус тус хасч тодотгосон байна. 

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ