АТГ цагдаагийн хурандаа нарыг дахин шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 15:26:57

Хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, албан тушаалаа ашиглан бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн хэргээр шалгагдаж байсан цагдаагийн хурандаа нарын хэргийг Нийслэлийн прокуророос дахин сэргээсэн тухай бид өмнө мэдээлсэн. Энэ тухайгаа Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Буянжаргал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд албан бичгээр мэдэгдсэн байна.

Тиймээс Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин уг хэрэгт холбоотой цагдаагийн хурандаа нарыг “Албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр дахин шалгуулахаар УЕП-т хүсэлт гаргаж, энэ дагуу прокурорын байгууллагаас өмнөх хэргийн материалыг татаж шалгаад эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар хэргийн харьяаллыг АТГ-т шилжүүлсэн байна. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс нь хуулийн байгууллагын ажилтнуудын албан тушаалын хэргийг шалгадаг. Энэ дагуу тус хэлтэс цагдаагийн хурандаа нарын хэргийг дахин шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ