Цурамд оруулсан түймрийг бүрэн унтраажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 9-нд гарсан ойн түймрийг цурамд оруулаад байсан бол өчигдөр орой бүрэн унтраажээ.
Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн
байна. Түймрийг унтраахад аймгийн
Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, суманд үйл ажиллагаа явуулдаг “Дарханы
Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн ажилчид, Тариа
бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн гээд нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэй оролцов.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг болон 18 аймгийн 40 суманд аюулт
үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв,
орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 157
иргэнийг эрсдэлээс хамгаалж, тусламж
үйлчилгээ үзүүлжээ. Дуудлагын 98 нь обьектын гал
түймэр, 2 нь ой хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 16 нь хүний үйл
ажиллагаатай холбоотой ослын
дуудлага байна.