“Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрийн газраас “Made in Mongolia-2025” экспог Австрали Улсын Сидней хотод энэ сарын 23-25-нд зохион байгуулна.
Монголын Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, Австралийн зах зээлд таниулах зорилготой тус үзэсгэлэн хоёр дахь жилдээ болж байна. Үзэсгэлэнгийн үеэр бараа бүтээгдэхүүний дээжийг үйлдвэрийн анхдагч үнээр /тээврийн зардал нэмсэн/ худалдан борлуулах юм.
Тус
үзэсгэлэн энэ сарын 23-нд 16:00-19:00, 24-нд 13:00-19:00, 25-нд 13:00-19:00
цагт болох аж.