Зарим орлогыг үндэслэлгүй өсгөн төлөвлөсөн нь эрсдэл үүсгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 16:06:06

Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж баталсан 2016 оны төсвийн төсөлд "2016 оны орон нутгийн төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого зарлагыг бодитоор тооцоолох талаар” санал боловсруулан хэлэлцүүлжээ.

Сангийн яамнаас Сэлэнгэ аймгийн 2016 оны төсвийн суурь орлогыг 13925,7 сая төгрөгөөр, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 1138,2 сая төгрөгөөр, суурь зардлыг 15063,9 сая төгрөгөөр хянаж ирүүлсэн байна. Харин аймгийн Аудитын газраас “Сэлэнгэ аймгийн 2016 оны төсвийг судалгаа тооцоон дээр үндэслэн бодитоор боловсруулаагүй, Сангийн яаманд хүргүүлж нэгтгүүлэхдээ нотлох баримтан дээр үндэслэн хамгаалж чадаагүйгээс татварын бодлого, хувь хэмжээ нь орон нутгийн орлогод нөлөөлөхүйцээр өөрчлөгдөөгүй байхад зарим орлогыг үндэслэлгүйгээр хий өсгөн төлөвлөсөн нь ирэх онд орлогын эх үүсвэр дутагдах, энэ хэмжээгээр батлагдсан санхүүжилт танагдах, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлийг үүсгэж байна" хэмээн дүгнэжээ.

Тухайлбал төрийн албан хаагчдын цалингийн санг 10 хувиар бууруулж төлөвлөсөн боловч цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварыг 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 45 хувиар өсгөж төлөвлөсөн бөгөөд зарим сумдын орлогыг 85-300 хувиар өсгөж тооцсон нь хэзээ ч биелэхгүй, үндэслэлгүй тоо хэмээн үзсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ