Дэлхийд хүүхдийн эндэгдэл тал хувиар буурчээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-09-09 14:43:55

НҮБ. /BBC/. Сүүлийн 25 жилийн хугацаанд дэлхий даяар хүүхдийн эндэгдэл 50 гаруй хувиар буурсан тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ тайланд дурджээ.

Хүүхдийн эндэгдлийн тоо энэ жил анх удаа 6 саяас доошилж буурна гэж урьдчилсан таамаглаж байна.

Гэсэн хэдий ч НҮБ тавьсан зорилтдоо хүрч чадаагүй байна. Тус байгууллага хүүхдийн эндэгдлийг 25 жилийн хугацаад гуравны хоёроор бууруулна гэж тооцоолж байжээ.

Үүнээс гадна, дэлхийн 195 орны ердөө 62 нь энэ чиглэлд 15 жилийн өмнө тавьсан зорилтдоо хүрснийг Франс-Пресс агентлаг онцлон тэмдэглэсэн байна.

ЮНИСЕФ-ийн мэдээлснээр, жил бүр 16 мянга орчим хүүхэд таван нас хүрэлгүй энддэг байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд