Хамгийн өндөр орлоготой “Инстаграм” оддыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-27 11:03:38
МОСКВА. /АиФ/. “Hopper HQ” үйлчилгээний мэргэжилтнүүд хамгийн өндөр орлоготой Инстаграм оддыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтыг Америкийн загвар өмсөгч Кайли Женнер тэргүүлсэн байна. Тэрбээр “Инстаграм” хуудсаараа дамжуулан хийдэг 1 зар сурталчилгаанаас 1 сая ам.долларыг олдог байна.
 
Харин жагсаалтын хоёрдугаар байрт дуучин Селена Гомез бичигджээ. Түүний нэг зар сурталчилгаанаас авах орлого нь 800 мянган ам.доллар болдог аж.

Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналду 750 мянган ам.доллараар жагсаалтын гуравдугаар байрт оржээ.

Ингээд хамгийн өндөр орлоготой 10 "Инстаграм" одыг танилцуулъя.

1. Загвар өмсөгч Кайли Женнер  (1 зар сурталчилгаанаас 1 сая ам.доллар) 



2. Дуучин Селена Гомез - (800 мянган ам.доллар)



3.Хөлбөмбөгчин Криштиану Роналду - (750 мянган ам.доллар)



4.Загвар өмсөгч Ким Кардашьян (720 амдоллар)


 
5. Дуучин Бейонсе (700 мянган ам.доллар)

 
6. Жүжигчин Дуэйн Жонсон (650 мянган ам.доллар)

 
7. Дуучин Жастин Бибер (630 мянган ам.доллар)




8. Хөлбөмбөгчин Неймар (600 мянган ам.доллар) 

 


9. Лионель Месси (500 мянган ам. доллар)



10.Кендалл Женнер (500 мянган ам. доллар) 


 
Э.Аянзаяа 
 
Холбоотой мэдээ