Өвөрхангайн цахилгаан эрчим хүч хэвийн ажиллагаанд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-22 22:37:02
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тус аймаг гурав хоног тог цахилгаангүй байсны эцэст өнөөдөр эрчим хүчээр хангагдлаа. Хархорин сумын нутаг дэвсгэрт унасан цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 бетонон тулгуурыг бүгдийг нь шинэчлэн босгоод байгаа юм.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ний өдрийн 16 цагийн үед орсон усархаг бороо, мөндөр, хүчтэй салхины улмаас улмаас Орхон голын усны түвшин нэмэгдэж, тус аймгийн нутаг дэвсгэр байрлах Булган аймгийн чиглэлийн цахилгаан дамжуулах 110 квт-ын долоон тулгуур багана, Архангай аймгийн Хашаат суманд байрлах 35 квт-ын нийт 19 тулгуур багана, Хотонт суманд байрлах нэг тулгуур багана унаж, тэдгээрийн дамжуулагч утас, аянгын тросс, изолятор, траверсууд бүрэн гэмтэн аваар гарсан билээ. 
Үүний улмаас Архангай аймгийн 15, Баянхонгор аймгийн 20, Булганаймгийн 4, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 20, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, Өмнөговь аймгийн 1, Завхан аймгийн 1, нийт 9 аймгийн 70 гаруй сум цахилгаангүй болсон юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ