Сирийн сайд: ОХУ-ын нэг ч цэрэг Сирид байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-09 11:45:05

БЕЙРУТ. /TASS/. ОХУ Сирид цэргийн нөлөөгөө тэлж байна гэсэн цуурхал бол Өрнөд болон Арабын зарим орны тагнуулын байгууллагуудын зохиосон явуулга гэж Сирийн Мэдээллийн сайд Омран аль-Зоуби Ливаны “Al-Manar” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний ярилцлагыг “Al-Manar” телевизээс гадна “SANA” мэдээллийн агентлаг өчигдөр мэдээлсэн байна.

Сири улсын хүч их суларсан учраас түнш орнуудаасаа цэргийн шууд тусламж хүсэх болсон гэсэн сэтгэгдлийг төрүүлэх зорилготой дайсагнасан кампанит ажил юм гэж Омран аль-Зоубин дээрх цуурхлыг тайлбарлажээ.

Мөн тэрбээр, ОХУ болон Сирийн харилцаа, тэр дундаа, цэргийн хүрээний харилцаа урт хугацаанд үргэлжилж, хөгжсөөр байна. Гэсэн хэдий ч ОХУ Сири рүү цэргээ илгээгээгүй. Газрын, агаарын, тэнгисийн цэргийн ямар ч үйл ажиллагаа ОХУ явуулаагүй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд