Барилгачдын холбооны туг аялаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 10:51:33

 Ирэх онд тохиох барилгын салбарын 90 жилийн ойг угтан Увс аймагт Монголын барилгачдын холбооны туг аялж байна.

Өнгөрсөн сарын 15-16-ны өдрүүдэд Арханай аймагт болсон Монголын барилгачдын уулзалт зөвлөлгөөний үеэр манай барилгын холбооныхон энэхүү тугийг хүлээн авч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Аяны тугийг хүлээж аваад аймгийнхаа бүх барилгын байгууллагуудаар аялуулж, өндөр бүтээлийн уралдаан, хөдөлмөр хамгааллын бэлэн байдал, барилгын норм төлөвлөгөө биелүүлэх зэрэг төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион явуулсан байна. Туг аялах хугацаа энэ сарын дундуур дуусах бөгөөд дараагийн аймаг болох Баян-Өлгийд хүлээлгэж өгөх аж.

 Аймгийн Барилгачдын холбооны дарга Ө.Рагчаадорж тэргүүтэй Увсын барилгачид туг аялах хугацаанд олон арван бүтээлч ажлыг хийж амжуулахаар шамдаж ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд