НҮБ Европын орнуудад уриаллаа

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-09 10:00:14

ЖЕНЕВ. /NHK/. Ойрхи Дорнод, Африкийн дүрвэгсдийн урсгал үргэлжлэх төлөвтэй байгаатай холбогдуулан хүлээн авах дүрвэгсдийн тоогоо нэмэхийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг Европын орнуудад уриаллаа.

Европын орнууд 200 мянган дүрвэгч хүлээн авах шаардлагатай гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг үзэж байна гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Мелисса Флеминг мэдэгдсэн байна.

Орогнол хүссэн 160 мянган цагаачийг ЕХ хүлээн авах санал гаргажээ.

НҮБ-ын мэдээллээр, энэ жил 380 мянга гаруй цагаач, дүрвэгч Европт ирсэн байна. Маш олон цагаач, дүрвэгч Германыг зорьж байна.

Европт болж буй хэлэлцүүлэг энэ долоо хоногт илүү эрчимжтэй өрнөж эхэллээ. Учир нь Европын асуудлыг Герман дангаар үүрч болохгүй гэж Флеминг мэдэгдэв.

Сирийн хямрал улам газар авч, хөрш орнууд дүрвэгсдийг Европ хүрэх аюултай аянд гарахад хүргэж байна. Байлдааны ажиллагаа үргэлжилж, Сири дэх аюулгүй байдал улам муудсаар байна гэж агентлаг мэдэгджээ.

Санхүүжилт байхгүйн улмаас дүрвэгсдэд хоол хүнс, майхан болон бусад хэрэглээний зүйлс дутмаг байгаа учир олон улсаас дэмжлэг үзүүлэхийг агентлаг уриалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд