Цагаан-Овоо суманд буриад бөх барилдав

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 12:33:04

Цагаан-Овоо суманд  Багш-шавийн нэрэмжит “Улзын голын хүчтэнүүд” хэмээх буриад бөхийн барилдаан “Бөх барилдья, Мод тарья” гэсэн уриан дор боллоо.

Тэмцээний үеэр уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлэх зорилгоор буриад бүжиг бүжиж, буриад бөхийн дуу дуулан, бөх барилдаж, мод тарив. Мөн “Аварга” ДС-ийн тэргүүн дэд захирал доктор, профессор Г.Сүхбат, зөвлөх багш доктор, дэд профессор Г.Пүрэв-Очир нар бөх, бөхчүүдийн тухай ойлголт, зөвлөгөө өгөв.

Ирэх оны 5 дугаар сард олон улсын өсвөр насны буриад бөхийн барилдаан зохион байгуулж, олон мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэн, буриад хэлээрээ хөөрөлдье, “Бөхийн соёлоо дээдэлье” гэсэн уриан дор ажиллахаа засаг дарга Ө.Амараа амлав.

Б.Туяа

Холбоотой мэдээ