Иргэд байгууллагуудыг уриалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 10:20:09

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээ ОНТҮГ-аас санаачлан сүүлийн өдөр хоногуудад хүйтрэн цас орж замын хальтиргаа гулгаа үүсэж байгаатай холхогдуулан “Аюулгүй орчинг хамтдаа бүтээе” уриан дор хамтран нэгдэж ажиллахыг албан газар байгуулагуудад хандан уриалжээ.

Хүүхэд багачууд, ахмад настнууд, явган зорчигчдыг хальтиргаа гулгаанаас үүсч болох аливаа эрсдэлээс хамгаалах зорилготой энэ ажил арга хэмжээнд аймгийн төвийн бүх байгууллагууд хамитан ажиллаж өөрмйн байгууллагуудын эзэмшил газрын ойролцоох явган зорчигчдын замыг цэвэрлэн дагтаршсан цас мөсийг арилган үүний довжоо шатанд хальтиргаанаас хамгаалах хэрэгсэл байршуулах зэргээр цэвэрхэн аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ