Багш нар хүүхдийн эрхийг хамгаалж тоглолт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:32:49

Хүний эрхийн олон улсын өдөрт зориулан Баруун-Урт сумын 9  цэцэрлэгийн багш нарын "Хүүхдийн эрхийн театр" нэртэй жүжигчилсэн тоглолт  болжээ.

Цэцэрлэгийн багш нар архидалт, эцэг эхийн буруу үлгэр дууриал, гэр бүл салалт, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийн зөрчил зэрэг нийгмийн ээдрээтэй олон асуудлын улмаас хүүхэд хэрхэн хохирч байгааг уран сайхны аргаар  харуулж ард иргэд, эцэг эхчүүдэд тодорхой санамж сэдлийг өгсөн байна.

Г.Сүхээ


 

Холбоотой мэдээ