Энэ жилийн олимпиадад 1000 орчим сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-04-04 20:14:43
Увс /МОНЦАМЭ/. Улсын олимпиадын хоёрын даваа Увс аймагт энэ өдрүүдэд явагдаж, өчигдөр дүнгээ гаргасан байна. Улсын олимпиадын 14 төрөл, аймгийн олимпиадын 3 төрөлд давхардсан тоогоор 500 гаруй багш, 1000 орчим сурагч оролцжээ.
Монгол хэл бичгийн олимпиадын 12-р ангийн сурагчийн төрөлд нэгдүгээр байрыг Цогцолбор хоёрдугаар сургуулийн Г.Оюунтүлхүүр, хоёрдугаар байрыг Ахлах гуравдугаар сургуулийн Д.Мөнхжаргал, Цогцолбор нэгдүгээр сургуулийн Б.Номин нар тэргүүлсэн байна.
Харин багш нарын төрөлд эхний гурван байрыг Цогцолбор нэгдүгээр сургуулийн С.Баасанхүү, Г.Нарангэрэл, М.Мягмаржав нар эзэлсэн аж. Тэрчлэн, Монгол бичгийн 12-р ангийн сурагчийн төрөлд нэгдүгээр байрыг Цогцолбор хоёрдугаар сургуулийн Г.Оюун-Эрдэнэ, хоёрдугаар байрыг мөн сургуулийн С.Бүрнээбаяр, гуравдугаар байрыг Ахлах 6-р сургуулийн Б.Одонтунгалаг нар эзэлсэн байна. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ