Улаанбаатарт 6-11 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-03-30 08:46:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Холбоотой мэдээ