Оросын бөмбөгдөгч онгоцны нисгэгчийг Сирийн арми аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-26 09:14:37

ПАРИС. /Аnadolu, Турк/. Туркийн агаарын орон зайд нэвтэрлээ гэж Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагах үеэр онгоцноосоо амжилттай гарсан хоёр нисгэгчийн нэг нь Сирийн армитай хамт байгаа гэж Франц дахь Оросын Элчин сайд мэдээллээ.

“Нисгэгчдийн нэг нь зугтаж чадсан бөгөөд Сирийн армитай нийлсэн” гэж Элчин сайд Александр Орлов “Europe1” радиод хэлжээ. Энэ бүс нутагт байрлаж буй хүчин нөгөө нисгэгчийн амийг хөнөөсөн байх гэж Элчин сайд нэмж хэлэв.

Оросын хэвлэлийн мэдээлснээр, Сирийн баруун хойд нутгийн Латакия муж дахь агаарын цэргийн бааз руу амьд үлдсэн нисгэгчийг аваачсан бөгөөд эрүүл саруул байгаа гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэнийг ОХУ-ын хэвлэлд мэдээлсэн байна. Түүнийг аврах ажиллагаа 12 цаг үргэлжилснийг С.Шойгу мэдээлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ