“Эрүүл идэвхтэй амьдрал” төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 14:29:28

Баянхонгор аймгийн хэмжээнд “Эрүүл, идэвхтэй амьдрал” төвийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байранд байгуулан, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын хөрөнгө оруулалтаар бүрэн тохижуулжээ.

Төвийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулан ажиллуулж эхэлсэн байна.

“Эрүүл, идэвхтэй амьдрал” төвийн сэтгэл зүйчээс 64 иргэн, Хуульзүйн хэлтсээс 22 иргэн зөвлөгөө аваад байгаа нь тус төв нийгэмд хэр үгүйлэгдэж байсныг харуулж байна гэдгийг албаныхан хэлж байна.

Дээрх ажлыг зургадугаар сараас 3 сарын турш аймгийн хэмжээнд өрнөсөн “Эрүүл, идэвхтэй амьдрал” аяны хүрээнд хийжээ. Мөн хугацаанд аймгийн хэмжээнд нийт 1000 орчим иргэн аянд хамрагдаж, иргэдийн эрхзүйн болон сэтгэлзүйн ухамсар мэдлэгт хандсан ажлуудад оролцсон аж. Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг иргэдийн дунд үр нөлөөтэй зохион байгуулж, эрүүл, аюулгүй, идэвхтэй амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор тус аяныг өрнүүлсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ