Ким Жөн Ун АНУ-тай энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-12 11:12:33
ТОКИО. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-тай энхийн гэрээ байгуулж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохыг ихээхэн хүсч буйгаа илэрхийллээ хэмээн Өмнөд Солонгосын "Тона ильбо" сонин мэдээлжээ.
 
"Ким Жөн Ун Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ АНУ-тай харилцаагаа хэвийн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-тай энхийн гэрээ байгуулж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоож хоёр улсын харилцааг Пхеньянд АНУ-ын ЭСЯ нээгдэх хүртэл хэвийн хэмжээнд хүргэх нь Ким Жөн Уны эцсийн зорилго юм” хэмээн тус сонинд тэмдэглэжээ.
 
АНУ-тай энхийн гэрээ байгуулах саналыг Умард Солонгосын эрх баригчид тавиад удаж байгаа юм. Тэд улсынхаа анхны удирдагч Ким Ир Сений үеэс л уг саналыг америкчуудад тавьж байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны үед АНУ Умард Солонгостой дипломат харилцаа тогтоох асуудлаар яриа хэлэлцээ хийж байжээ. Тэр үед Пхеньянд ХБНГУ-ын ЭСЯ байсан байранд АНУ-ын ЭСЯ-ыг нээх талаархи асуудлыг хэлэлцэж байсан аж. Гэсэн хэдий ч АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалыг тус улсын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш хашиж эхэлснээс хойш энэ төлөвлөгөө нуран унасан байна.
                                                                                                                                                                                     Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ