“Хүнсний талон” авах 2099 өрх, айл байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох” шинэчилсэн судалгаагаар 310 буюу түүнээс доош оноотой өрх, айл “хүнсний талон” авах эрхтэй болсон. “Хүнсний талон”-оор өрхийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд хөнгөлөлттэй үнээр хүнсний бүтээгдэхүүн авдаг юм. Орхон аймагт ийм талон авах 2099 өрх байна.
“Өрхийн амьжиргааны түвшин тогтоох” судалгааг гурван жил тутам шинэчилдэг. Энэхүү шинэчилсэн судалгаанд хамрагдсан иргэд нийгмийн халамжийн үйлчилгээг авах эрхтэй болдог. Тэгвэл шинэчилсэн судалгаагаар “хүнсний талон” авах айл, өрхийн босго оноо доошилж, журамд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тодруулбал, талоноор хүнсний дэмжлэг авч байгаа айл, өрх эхний зургаан сардаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартаа ажил идэвхтэй хайж байна гэж бүртгүүлэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулдаг арга хэмжээнд хоёроос доошгүй удаа хамрагдсан байхыг үүрэг болгожээ.

Б.Оюун-Эрдэнэ