Тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдийн эзэдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 16:12:01

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэсгээс сумын төвд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдийн уулзалт хийлээ.

Тус суманд гарч буй гэмт хэрэг зөрчил архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гарч буй учраас болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтын оролцоо чухал байгааг хэсгийн төлөөлөгч Б.Түвшинцэнгэл уриалж дэлгүүрүүдийг цагийн хувиараа мөрдөн ажиллахыг анхааруулав. Мөн орон нутгаас явуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцож иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтарч ажиллахыг уриалж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ