"IJF"-ны 2017 оны шилдэг мэх хийсэн жүдочдод Монголын гурван бөх багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-09 12:30:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2017 оны цуврал тэмцээнүүдэд хүчээ сорьсон жүдочдоос  цэвэр ялалт /Иппон/-ын хамгийн шилдэг мэх хийсэн 20 бөхийг тодруулжээ.

Энэхүү шилдэг 20-д Монголын гурван жүдочийн хийсэн мэх тодорсон байна. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Рио - 2016” олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Доржсүрэнгийн Сумъяагийн 57 кг-д “Дюссельдорф Гран при-2017” тэмцээний татами дээр хийсэн мэхийг хамгийн өндөр ур чадвартай гэж үзжээ.



“Токио Их дуулга-2017” тэмцээний 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин, 66 кг-д хүч үзсэн Ази тивийн аварга болон мөнгөн медальт, Азийн наадмын аварга, ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг нарын хийсэн цэвэр ялалтын мэхнүүд шилдэг 20-д багтжээ.



Д.Өлзий
Холбоотой мэдээ