Цагаан ордон эмгэнэл илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-23 13:04:18

ВАШИНГТОН. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Янг-Сам таалал төгссөнд Цагаан ордон эмгэнэл илэрхийлэв.

“Тэрбээр АНУ-ын Ази дахь холбоотон Өмнөд Солонгосыг ардчилалд хөтөлсөн бөгөөд хоёр улсын "эвдэршгүй" харилцааг тэрбээр өвлүүлсэн” гэж эмгэнэлд бичжээ.

“Ерөнхийлөгч асан Ким Янг-Сам таалал төгссөнд чин сэтгэлийн эмгэнэлийг БНСУ-ын ард түмэнд америкчуудын өмнөөс илэрхийлж байна. Ардчилалд шилжих хамгийн бэрхшээлтэй цаг үед Ким Солонгосын ард түмнийг удирдаж байсан бөгөөд Өмнөд Солонгост эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх жишгийг тогтоосон нь өдийг хүрсэн байна" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест хэлсэн байна.

“Өмнөд Солонгосын энх тайван, тогтвортой байдал, ирээдүйд оруулсан түүний хувь нэмэр үргэлж дурсагдах болно. Өмнөд Солонгосын төр засаг болон ард түмэнтэй АНУ-ын тогтоосон хугаршгүй харилцаа нь түүний өв юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Конгрессын Гадаад хэргийн хорооны дарга Эд Ройс мөн эмгэнэл илэрхийлж, удирдагч нь “Өмнөд Солонгост хэдэн арван жил ноёрхсон цэргийн дэглэмийг албан ёсоор дуусгавар болгосон "ардчиллын тал баримтлагч өмгөөлөгч" байсан гэж тэмдэглэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ