Эмчийн цалин шийдэгдэж, сургуулийн шүдний кабинет ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Гэр хорооллын Наран цогцолбор сургуульд шүдний эмч ажиллахаар боллоо. Хэдэн жилийн өмнө тус сургуульд орон нутгаас 15 сая төгрөгөөр шүдний кабинет байгуулсан ч эмчийнх нь цалинг шийдвэрлээгүй тул өдий болтол ажиллаагүй байсан юм. Тэгвэл саяхан тус сургуульд ажиллах шүдний эмчийн цалинг орон нутгаас гаргахаар болсноор уг кабинет ашиглалтад орлоо.
Уг эмч сард дунджаар 586 мянган төгрөгийн цалин авна. Жилд 10 гаруй сая төгрөг болно. Энэ мөнгийг орон нутгийн төсвөөс гаргахаар болсонд сургуулийн удирдлагууд талархалтай хүлээж авсан юм.
Наран цогцолбор сургууль 1100 орчим сурагч, 112 багштай юм. Аймаг, орон нутгаас дөрвөн жилийн өмнө сургуулийн сурагчдын дунд хийсэн амны хөндийн үзлэг болон эрүүл мэндийн байгууллагад хандаж буй хүүхдүүдийн судалгаанд үндэслэж дөрвөн цогцолбор сургуульд шүдний кабинет байгуулсан. Үүнээс Орхон, Баян-Өндөр цогцолбор сургуулийн шүдний эмчийн цалинг 2016 оноос орон нутгаас шийдвэрлээд байсан юм.

Б.Оюун-Эрдэнэ