Норвег улсын эзэн хааны шаахайг урласан хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 22:03:45

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг "Шилмэл эсгий" үйлдвэрийн хамт олны  урласан эсгий шаахай Норвег улсын эзэн хааны ордонд байдаг ажээ.

Тус “Шилмэл эсгий” ХХК-ийн эсгий гутал гадаадад тэр дундаа Норвеги улс руу экспортод гардаг юм. “Шилмэл эсгий” ХХК-ийн загвар зохион бүтээгчид өнөөдөр гадаадад бүтээгдэхүүнээ гаргахын зэрэгцээ дотоодынхоо зах зээлд илүү чанартай, загварлаг бүтээгдэхүүн нийлүүлэхээр олон арван шинэ загваруудыг гаргаад байгаа юм.

Эднийх 100 хувь монгол хонины ноосоор эсгий хийж, түүгээрээ хүний хөлд эвтэйхэн, зөөлөн, дулаан, чийг татахгүй гутал үйлдвэрлэж байна. Мөн дулаалгын материал үйлдвэрлэхээр судалгаа явуулж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ