Малчид тэтгэвэр тогтоолгоход мал тооллогын баримт чухал үүрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-31 16:34:03
Увс /МОНЦАМЭ/. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулснаар эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Гэхдээ тухайн иргэнийг малчин гэдгийг нь нотлоход мал тооллогын баримт чухал нөлөөтэй аж.
Иймд Увс аймгийн 19 сумын статистик хариуцсан албан тушаалтнуудад дор бүрнээ мал тооллогын баримтаа мэдээлэн холбогдох яамтай хамтарч ажиллахыг аймгийн ЗДТГ-аас үүрэг болгоод байна. Нийгмийн даатгалын шимтгэл 20-иос доошгүй жил төлсөн, үүнээс 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гарах юм. Харин эмэгтэй малчдын хувьд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, үүнээс 12-оос доошгүй жилд нь малчнаар ажилласан бол 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ