Сэлэнгэ аймгийн ЗДТГ “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:41:49

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг шаардлагын дагуу нэвтрүүлэн ажилласан тул энэ сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар тогтолцооны эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.

Энэ өдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын газраас 10 байгууллагад Чанарын удирдлагын  тогтолцоо ISO 9001, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад тогтолцооны гэрчилгээ, тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрх олгосон юм. Энэхүү чанарын удирдлагын тогтолцоо ISO:9001:2008/MNS ISO:9001:2010 олон улсын стандартыг төрийн үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж чадсан учраас Сэлэнгэ аймгийн ЗДТГ уг эрхийн гэрчилгээг гардан авлаа. Шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа гардан авлаа.  

Баталгаажуулалтын газар нь жилд дунджаар 70 гаруй аж ахуйн нэгжийн 120 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, 8 нэрийн үйлчилгээ, давхардсан тоогоор 400 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй нэрийн экспортын бүтээгдэхүүн, 200 гаруй аж ахуй нэгжийн 250 гаруй нэрийн импортын бүтээгдэхүүнийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ аж. Энэ удаа 85 аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог гэрчилгээжүүлэн 40 аж ахуй нэгжийн 188 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг олгосон байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ