Төв аймгийн Жаргалант сумын хоёр баг шинэ байртай болжээ

ОРОН НУТАГТ | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 13:28:50

Хуучирч муудсан,тав тухгүй нөхцөлд төрийн үйлчилгээг хүргэдэг байсан Жаргалант сумын Баянбулаг, Загдал баг шинэ байртай боллоо.

Орон нутгийн хөгжлийн сан Баянбулаг,3-р баг  236,4 сая төгрөг, Загдал,4-р баг 400 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 11 сарын 12-ны өдөр хүлээн авчээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймаг, орон нутгийн удирдлагууд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөнгөн шуурхай байдлыг  хангахад нэг алхамаар урагшилсанд таатай буйгаа илэрхийлэв.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ