Э.Эрдэнэжамъян: О.Баасанхүүг МАХН-аас уучлал гуйхыг шаардаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхээс МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийв.
Тэд өнөөдөр гарсан Дээд шүүхийн шийдвэрийг танилцуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэв.Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас уучлалт гуйхыг шаардлаа. МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар "Улсын дээд шүүх шийдвэрээ гаргалаа. О.Баасанхүү мэтийн нөхдүүд улстөрийн захиалгаар хууль бус хурал зохион байгуулж, намын, төрийн эрхийг авахыг санаархсан. МАХН-ын хууль дүрмийг зөрчсөн. Харин Улсын дээд шүүх шийдвэрээ үнэн зөв гаргалаа. Энэ бол эцсийн бөгөөд түүхэн шийдвэр. Намын эрх мэдлийг хууль бусаар авахыг зөвшөөрөхгүй" гэлээ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ыг төдийгүй Улсын дээд шүүхийг доромжиллоо. Бид түүнийг МАХН-аас уучлалт гуйхыг шаардаж байна. Өнөөдөр Улсын дээд шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Тиймээс түүний гэмт үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэв.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй нийлж хууль бус Их хурлыг зохион байгуулсан намынхаа гишүүдэд ч хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Тэднийг намаасаа хөөх болон сануулах арга хэмжээг авна гэв. Гэхдээ хэрэв алдаагаа ухамсарлаж, уучлалт гуйсан тохиолдолд намын гишүүн хэвээр үлдэх боломж байгааг ч хэллээ.

Н.Туяа