Тунист 15 гаруй халдлагыг таслан зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-08 12:17:07

ТУНИС. /TASS/.  Энэ оны гуравдугаар сарын 18-нд Тунисын нийслэл хотын “Бардо” музейд террорист халдлага үйлдсэнээс хойш тус улсын тусгай албаныхан 15 гаруй халдлагыг таслан зогсоожээ. Энэ тухай Тунисын Дотоод хэргийн яамны /ДХЯ/ төлөөлөгч Валид Лугини мэдээлсэн байна.

Тунисын ДХЯ-ны төлөөлөгчийн хэлснээр, нийслэл хотын төвд, тухайлбал, Хабиба Бургибы өргөн чөлөө болон Засгийн газрын ордон оршдог Касба талбайд халдлага үйлдэх аюул хэвээр байна.

Аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэл хотын гол гудамж болох Хабиба Бургибы өргөн чөлөөний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг болон авто зогсоолуудыг есдүгээр сарын 4-7 хүртэл хаасан байна. Энэ сарын 9-14 хүртэл ийм арга хэмжээг дахин авах болсныг өчигдөр мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд